Монгол Улсын Соёлын Яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж, хандив цуглуулах Монгол туургатан оддын теле тоглолт болсон билээ.

 

Уг шууд дамжуулалтаар Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газрыг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар олгосон бөгөөд уг фондод нийтдээ 12 орчим тэрбум төгрөг хуримтлагдаад буй юм.

 

Тэгвэл уг фондыг үүсгэн байгуулагч Цэдэнбал Филатовагийн хүү Цэдэнбалын Зориг сарын тэтгэврийн мөнгөө Хүүхдийн төлөө фондод хандивласан байна. Тэрээр ээжийнх нь үйлсийг үргэлжлүүлж буй хүмүүст мөн маш их талархаж буйгаа илэрхийлжээ.