Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ "2021 нэгдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс байна.

Тодруулбал, Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний биеийн байдлыг үнэлбэл,

Маш хүнд-3
Хүнд-12
Хүндэвтэр-134
Хөнгөн-352 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Дотоодын 897 халдварыг танилцуулбал /2020.01.09/

Улаанбаатар хотод-584 /сүүлийн 24 цагт 13 тохиолдол нэмэгдэв/
Орхонд-25
Архангайд-3
Сэлэнгэд-217
Дархан-Уулд-45
Говьсүмбэр-4
Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 94 /2021.01.09/

ХӨСҮТ-24 
Цэргийн төв эмнэлэг-17 
Сэлэнгэ аймагт-19
Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27 
Говьсүмбэр аймагт-2
ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.