БГД-ийн 13-р хороо буюу гуравдугаар хороололын 2а байр буюу “BSB”-ийн арын  хүүхдийн тоглоомын талбайг яг одоо нурааж байна.  Яагаад буулгаж байгааг лавлахад хорооны барилга барина гэжээ.  Оршин суугчдийг эсэргүүцэхэд  асуудал үүссэн байна.  Учир нь оршин суугчид  хүүхдийн тоглоомын талбай, нарлах газраа булаалгахгүй гэхэд  хэсэг залуус хүч хэрэглэсэн байна.  2а байрны оршин суугчид ойр орчмыг нь тохижуулж байсан бөгөөд хийсэн ажлыг нь үнэгүйдүүлсэнд мөн дурамжхан байна. Уг тоглоомын хашааг нураахаар эртнээс төлөвлөсөн бололтой өглөө эрт энэхүү хашааг хатгасан ажээ. Баянгол дүүргийн тус хороо нь  өөрийн гэсэн байртай хэрнээ ийнхүү тоглоомын талбайг буулгаж байгааг  бид эргэн мэдээлэх болно.