Өнөөдөр Төрийн ордонд байнгын хороодын хуралдаан болон хэлэлцүүлэг болох юм. Тодруулбал:

  1. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
            Хэлэлцэх асуудал:

·         Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгтэй  холбогдуулан гаргасан иргэний өргөдлийг хэлэлцэх;

·         Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсох;

·         “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай;

·         Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсох.

    2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас:
            Хэлэлцэх асуудал:

·         “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·         “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай.

        Хэлэлцүүлэг:

  1.  “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хэлэлцүүлэг 14.30 цагаас Төрийн ордон дахь Иргэний танхимд болно.
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монголын Ноос ноолуурын холбооноос хамтран “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 14.00 цагаас Төрийн ордонд зохион байгуулна.