Монголын энэ цаг үеийн хөгжмийн зохиолчдын түүчээ болж “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг дууны урлагийн болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлүүдээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн МУ-ын УГЗ, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн 05-р сарын 02-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох юм.

   Урлагийн нэрт мастеруудын оролцлж буй тус тоглолтын албан ёсны хэвлэлийн хурал маргааш буюу 5 сарын 1-нд Монгол ньюс мэдээллийн төвд 11:30 зохион байгуулагдана.

Жич: Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд мандат олгоно. дэлгэрэнгүй мэдээллийг: 91113958,88673958 лавлаарай.