Засгийн газрын 2021 оны 1-р сарын 4-ний ээлжит хуралдаанаар, энэ жилийн цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. 

Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 4-ний одрийн 2 дугаар  тогтоолд заахдаа, “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй” гэжээ.

Цагаан сарын баяр тэмдэглэх зорилгоор орон нутаг руу зорчих, зах , худалдааны төвүүдэд ачаалал ихсэх хандлагатай байгаа тул дээрх мэдээллийг хүргэж байна.