Нэгдүгээр сарын 29-ны өдөр улсын хэмжээнд 14,495 хүний сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Ингээд өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1,742 хүрлээ. Үүнээс одоогоор хүн эдгэрээд байгаа бол хүн эмчлэгдэж байна.

Өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч батлагдлаа. Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908 боллоо.

Дорноговь аймаг руу очиж замын ажил хийхээр очсон нэг хүний түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан байна. Үүнийг баталгаажуулахаар нийслэл рүү илгээсэн байна.

Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна.