Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн Газрын гишүүн, сайд нараа УИХ-д танилцуулж, томилох захирамж гаргалаа. Улмаар шинээр томилогдсон сайд нар тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдааныг маргааш /01.30/ хуралдуулахаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ зарлажээ.  

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсон, улмаар цагаан сарын баяртай холбоотойгоор хөл хорио буюу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2-р сарын 5-наас шилжих эсэх асуудлыг шийдвэрлэж аж.