ХӨСҮТ: Нийт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлууын ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс юм. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 1024 хүн халдвар авсан бол дотоодод тархсан кластераас 1350 тохиолдол илэрлээ.

21 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн 1392 боллоо. Одоогоор нийт халдвартай батлагдсан 1859 тохиолдол болоод байна.

Одоогоор ХӨСҮТ, Цэрггийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, ХСҮТ-д 454 эмчлүүлж байгаагаас нэг хүний бие маш хүнд байна.