Сар шинийн баяраас эхлэн нийт 12 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Энэ үеэр нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлэх аж.  Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явах юм байна.

Мөн хөл хорио үеэр  дараах байгууллагууд ажиллах юм байна. 

  • Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
  • Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
  • Хэвлэл мэдээлэл
  • Харилцаа холбоо, шуудан
  • Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт