Севол онгоц живж эхлэх үед зорчигч хүүхдүүдийн нэг нь видео бичлэг хийсэн байсныг олжээ. Үүнийг үзүүлсэн телевизийн продюсер Чой Сюнг-хо “энэ бол миний телевизэд ажилласан 27 жилийн түүхэн дэх хамгийн зүрх шимшрүүлсэн дүрс байлаа” гэж ярьсан байна.

Онгоц хазайж эхлэх үед нэгэн хүү “ингээд дуусч байгаа юм байх даа” гэсэн бол өөр нэг хүү аав ээждээ хайртайгаа хэлж байна. Бас нэг хүү “бид Титаник болж байгаа юм уу?” гэж нэгнээсээ асууж байв.

Өглөөний 08:53 цаг болж байхад онгоцны чанга яригчаар зорчигчдыг байр байрандаа байхыг сануулж байна. Тэгэхэд нэг нь “Юу? Яаралтай биднийг авраачээ” гэж хариу хэлж байгаа нь үлдсэн байна.