Нийгмийн халамжийн үйлчилгээний хоёрдугаар сарын тэтгэмжүүдийг хэрхэн олгох талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг энэ сарын 8-наас, Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр олгож эхэлсэн. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу хоёрдугаар сарын 10-наас, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгож эхлэх юм байна.