Хон Хэрээдийн Б.Энхбат өнөөдөр /02.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд/ нар хоорондоо эв түнжингүй, маргалдаан, зөрчилтэй байгаагаас болж ард түмэн цөхөрч байна. Үүнийг анхааралдаа авч төрийн өндөрлөгүүд эв түнжинтэй байж тулгамдаж буй асуудалд цэг тавих хэрэгтэй байна.

2. Авлигалын сүлжээ хэрээс хэтэрч гэм зэмгүй залуусыг шоронд хорихоо болих хэрэгтэй байна гэх асуудлуудыг тэрбээр хөндсөн юм.

Хон Хэрээдийн Б.Энхбат "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэсэн үг байдаг. Өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлаас болж өчигдөр нэг иргэн амиа алдлаа шүү дээ. Миний хувьд шоронгоос гарснаас хойш гурван жилийн турш 6 дахь удаагаа шүүхийн хаалга сахиад сууж байна. 2007 онд хэвлэлийн бага хурал хийж АТГ-ын анхны дарга Б.Дангаасүрэн-д 40 гаран нэр бүхий хүмүүсийг шалгуулахаар өгсөн. Намайг шоронгоос гарсны дараа бас л төрийн нөлөө бүхий хүмүүс аавын минь гар бичмэл, бичгийн машинаар хэвлэсэн бичвэрүүд, миний хувийн архивуудыг хүчээр, санаатайгаар устгаж, шатаахыг нь шатаасан. Төрийн өндөрлөгүүдийн нөлөө хуульд нөлөөлдөг нь үнэн. Шударга шүүгч нар тааралдсан. Авлигал аваад сурчихсан хүмүүс маш их байна. АТГ хүртэл тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг болж.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай материалууд ч байгаа. Хураагдсан бичгүүдийн зарим хуулбарууд байгаа. Битүүмжилсэн баримтуудыг минь өгөхгүй бол ил болгоно. Төрсөн эхийг нярайтай нь нимгэн хувцастай гаргасны төлөө өмнөх ЗГ огцорсон. Тэгвэл өчигдөрийн амиа алдсан залуугийн төлөө МУ-ын Ерөнхийлөгч яагаад огцорч болохгүй гэж. Женкогийн талаар шүүмж бичихээр энд тэндээс ална тална гэдэг. Мафийн сүлжээ бий болчихсон. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдчихоод байхад яагаад шалгадаггүй, хариуцлага хүлээдэггүй юм бэ" гэлээ.