Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ.

Энэ талаар НОБГ-ын дарга А.Дашням "Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дүүргүүдийн пост хоёрдугаар сарын 10-ны өдөртөө багтаан иргэдийг гаргах учиртай" гэв.