Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ хэмээн ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, бүгд нийслэлд тэр дундаа БГД, БЗД, СХД, СБД, ХУД, Налайх дүүрэгт бүртгэгдсэн ба 29 нь  хавьтал судлалаар, дөрөв нь шинээр бүргэгджээ.   Өдөрт дунджаар 20 гаруй мянган шинжилгээ хийж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудтай адил учир оношилгооны чадамж сайн байгаа гэсэн үг гэв. Мөн сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.