Юуны өмнө миний энэ захиаг уншиж байгаа та бүхэнд мэнд хүргэе. Би найз залуутайгаа үерхээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Анх тэрэнд би сайн байгаагүй миний араас их гүйдэг байсан тэгээд нөгөө эмэгтэй хүн дасаж дурлана гэдэг зүйл болсон гэх үү дээ. Харин тэр өмнө нь амьдрал зохиож байсан бас хүүхэдтэй. Эхнэр нь салаад одоо өөр хүнтэй суугаад ахиад хүүхэдтэй болсон. Саяхан тэр эмэгтэй охиноо өсгөж чадахгүй гээд түүний эгчид авч ирж өгсөн. Тэрнээс хойш бид 2 байнга хэрэлдэж, маргалдах боллоо. одоо бүүр яахаа мэдэх ээ байлаа. Би охинтой нь хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлсэн.

Би өөрөө хүүхэд гаргаагүй томоохон хувийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг залуу бүсгүй. Харин тэр намайг ойлгохыг хүсэхгүй өөр хүнтэй болсон гээд байнга хэрүүл үүсгэх нь яршигтай байна. Би чамд охин чинь хэрэгтэй би нэгэнт охинтой чинь хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлээд салахаар шийдсэн. Гэтэл одо байнга залгаад байна аа. Би ажлаа хийгээд өөрийн гэсэн гэр оронтой болчихоод хүүхэдтэй болно гэж боддог.

Байнга хэрэлдэж маргалддаг хэн хэндээ бууж өгөхийг хүсдэггүй үзэлцээд л хэрэлдээд эвлэрээд л. энэ бүгдээс залхаж байна.Одоо би яах ёстой вэ.