Нийслэл хотод халдварын тохиолдол бүртгэгдсэн орц байр, гудамж зэрэг байршлуудад богино хугацааны хамгаалалт авч тандалт судалгаа хийх ажлыг НОК-с зохион байгуулж байна.

Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор хангаж байгаа бөгөөд шинжилгээний хариунууд бүрэн гарсан, бүгд сөрөг гарсан тохиолдолд 24 цагтаа багтаан хамгаалалт буулгаж байгаа. Зарим тохиолдолд лабораторийн хүчин чадлаас шалтгаалаад шинжилгээний хариу удаж гарах тохиолдол байгаа. Харин тандалтаар тухайн орц, байр, гудамжнаас халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдолд ДОК-с захирамж гарган хамгаалалтыг үргэлжлүүлж өргөтгөсөн шинжилгээ хийнэ гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэл мэдээллийн албанаас тодруулга өгсөн юм.