Шинээр бүртгэсэн 169 тохиолдлын 156 нь ойрын хавьлууд байна. Мөн 13 тохиолдлын халдварын эх үүсвэрийг олохоор судалж байна гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэв. Мөн тэрээр биеийн байдал нь нэн хүнд хүний тоо 6, хүн хүн 42 болж өссөн гэв. 

Халдварын тоо огцом өссөн тул ХӨСҮТ, ЭМЯ-наас УОК-д т дараах саналуудыг хүргүүлжээ: 

-Нэг дор 10-аас дээш хүн цуглуулахгүй байх       
-Үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах.

Дархлаажуулалт хийж эхэлснээр иргэдийн хөл хорионы дэглэмээ сахих байдал алдагдаж байгааг Э.Тэмүүлэн захирал анхаруулав. Та хоёр дахь тунгаа хийлгэсний дараа л танд дархлаа тогтоно.