Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, төвийн ихэнх нутгаар хур тунадас, цас, говийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд, төв болон говийн ихэнх нутгаар, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Их нуудуудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 16-21 градус, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсч 5-7 градус дулаан байна.