Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 714 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

  • 630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон.
  • 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо. 

Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 382 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсыэн хэмжээнд эдгэрсэн хүний тоо 8,522 болсон бол нас барсан хүний тоо 19 болоод байна.