Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 689 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 14,183 боллоо. Мөн хугацаанд 353 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 8,875 болсон бол нас барсан хүний тоо 20 болоод байна.

Шинээр илэрсэн 689 тохиолдлын 3 нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол үлдсэн нь 686 дотоодод бүртгэгдсэн.

 

Дотоодын халдварын 628 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,792 болсон. 68 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,841 боллоо.

Сүүлийн хоногт Сэлэнгэ аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.