Энэ Засгийн газар 19 сайдтай. Архайсан 19 сайдын 17 нь “Давхар дээл”-тэй, даалимбан хантаазтай. Энэ 17 сайдаас болж УИХ-ын хуралдааны ирц наашаа, цаашаа хэлбэлздэг. УИХ нь пүрэв, баасан гаригт үлгэн салган хуралдаж, “Улсын бага хурал” шиг болсон Засгийн газар нь амралтын өдрүүдээр хуралдаад ч хууль тогтоох байгууллагын ирц хаанаа ч хүрдэггүй гэж байгаа. 

Түүнээс нь болоод чухал асуудлууд хойшилно гэсэн үг. Ерөнхийлөгч тэдний дээлийг тайлуулах санал гаргасан ч “Хос морьтой, давхар гишгүүр”-тэй сайд нар унагаж орхисон. Харин тэдний дундаас ганц л хүн засаглал хуваах зарчим алдагдсаныг хүлээж, цаашлаад сайдын сэнтийгээс буух хүсэлтээ өгсөн. Бусад нь юу ч болоогүй мэт царайлсаар байна. Үлдсэн 16 сайдын долоо нь жагсаалт, ес нь тойргоос сонгогдсон эрхмүүд. Энэ 16 хүнийг сайдаасаа татгалзаж, төрийн түшээгээрээ үлдэхийг цөөнгүй хүн хүсч, шаардаж байгаа. Тэдний талаар урьд өмнө сонин хэвлэлд гарч байсан болон бусад мэдээлэл түшиглэн нийтлэх эрхээ эдэлж, үзэл бодлоо сийрүүллээ. 


1.Монголын шинэ төрийн анхны зайран НЯМЖАВЫН БАТБАЯР 

Тэрбээр Эзэн хааны нэрээр бонд босгох гэж эрх чөлөөний орныг зорихдоо Нью-Йоркийн нэр хүндтэй, тансаг зочид буудалд ил гал тахьсанаар галын дохиоллыг нь ажиллуулж онигоонд орсон гэдэг. Эх орондоо ч удаа дараа гал тахин, үе үе хормой дороосоо тулга гаргаж элдвээр бувтнах түүнийг монголчууд “Мөрөөдлийн баг”-таа хэдийнэ оруулчихсан. Баатарлаг эх орончийн дүрээр Оюутолгойн та¬лаар Баабартай маргасан түү¬нийг нийтлэлч “Хутга шөвөгний хэн¬хэгтэй, паталогийн шинжтэй, ди¬застер (гамшиг, гай барцад) маягийн тоодгор” гэдгийг маш тодорхой заачихсан. 1990-1992 оны АИХ-ын депутат, Р.Амаржаргалын ЗГХЭГ-ын дарга, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үеийн Барилга, хот байгуулалтын сайд, 2004 оноос гурав дахиа УИХ-д суугаа, МҮДН-ын үлдэгдэл тэрбээр УИХ-ын 2012 оны анхдугаар чуулганд фракцийнхаа до¬лоон гишүүний картаар шантаажлан өдгөө сайдын давхар сэнтийд за¬ларч, сүрт золголт хийж суугаа. Нэртэй брэндийн дэлгүүр охиндоо бэлэглэж, нэрт хамтлаг дуулуулж жаргадаг ч ард түмнээ “Зөвхөн сайн, сайхныг л бодож амьдар” гэх номлодог нөхөр. Юутай ч тэнгэртэй ярилцдаг, зайран түшээ, Эдийн засгийн хямралын сайдыг тоондоо ноль гэдгийг Ерөнхийлөгч цай ууж суунгаа хэлээд зогсохгүй суудлаас нь буулгах сайд нарын хар жагсаалтын дугаар нэгдүгээрт  байгааг мэдэгдсэн. 

2.Богдын музейн газарт бяр нь дутсан ЦЭДЭВДАМБЫН ОЮУНГЭРЭЛ 

Төрийн нарийн ба газрын дарга асныхаа зодооныг тоодоггүй атлаа өөрт хамаагүй нисэхийн луйварт “Өмгөөллийн гар”-аа сунгасан нь хувийн сонирхлоо дийлээгүйнх гэдэг. Л.Гүндалайг дагаж Дархадын нутагт явахдаа “Хотгойдын унага”-ыг уянгалуулж, найрнаас хөөгдсөн гэх паянтай түүнийг “Эмэгтэй хү¬ний юбканы хормойд төрийн нууц за¬дардаг” хэмээн ангийнх нь Ж.Бат¬зандангийн хэлснээр ойлговол итгэж боломгүй этгээд юм. “Ногоон нүдэн лам”-ын ээдрээт хувь тавилан шиг тагнуулын хараа хянал¬тад байнга өртөж байдаг хөөрхий Жефригийн “Бүжигчин эхнэр”-ээс илүү Монголын соёлын бодлогыг ха¬рийнхнаас салгаад явуулчих, урлагийн хэдхэн байгууллагын ажилт¬-наа яснаас дээгүүрт ан¬хаар¬чих, музейн газраа бизнесийн са⬬раас буцаачих ээжийн охин, аавын хүү бий гэдэгт олон хүн найддаг. Харин хойд хөрш болон алсын Америкт тус бүр хоёр, нийт дөрвөн гадаад сургууль төгссөн сайд маань Солонгосын савангийн дуурьт соёлоо нухуулчихаад л сууж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл ги¬шүүнд хантаазаа тайлж орхиод ардчиллаа хамгаалах, сонгогчдынхоо өмнө амлалтаа биелүүлэх нөр их ажил буй. 

3.Гишүүн, сайдынхаа ажилд бэдэрч яваа ЦЭВЭЛМААГИЙН БАЯРСАЙХАН 

“Давхар дээл”-ний тухай асуудал гарахад сонирхлын зөрчилгүйгээ илэрхийлж, баатрын дүрд хувирсан ч албан бичгээ буцаагаад татчихсан. Түү¬нийг нүүрэндээ угласан “Ард¬чиллын баг”-аа хуулж орхихыг ард түмэн хүлээж суугаа. “Дүр эсгэсэн ардчилал”-ыг парламентад өөгшүүлж, зөвшөөрөлгүй барил¬гуудын аюултай ажиллагааны хэл¬мэгдэлд иргэд амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байхад загас шиг чимээгүй суугаад барилга, барилгын материалын үнийг буулгах амлалтаа ч мартчихсан яваа. Түүнд хүндэдсэн дээлээ тайлж, биеэ амраахыг зөвлөх хүн цөөнгүй байгаа байх. Шударга байсных нь төлөө жагсаалтаар орж ирсэн гэж хөөрхий Р.Бурмааг гоочлохын оронд байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй давхар хүнээ татахыг ардчиллын залуус, сон¬гогчдын төвийнхөн харзнаж суугаа. 

4.Хэмнэлт хийнэ гэдэг ч “Приус” унадаггүй ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР 

Төр, төсвийнхөө мөнгийг хэмнэж, том машинаас жижиг машинд уриалан төв дүүргээс сонгогдсон тоочин залуугийн хэмнэлтийн бодлого сайд болсноос нь хойш 180 градус эргэчихсэн яваа дуулддаг. “Бензин бага иддэг машин унаж, хэрэгтэй бол алхсан ч яах вэ” гэж уриалсан түшээ маань сайд болонгуутаа овоо сүрхий иддэг “Ниссэн тийна”, “Лексус-570” гээч машинуудыг хөлөглөдөг болсон. Энэ үнэн бол өдийд “Приус” унаж, төсвийн мөнгө хэмнэж суух төрийн бодлого нэг иймэрхүү л яваа юм байна. Намынхан нь түүнийг “Ченж сэтгэлгээ”-тэй гэлцдэг ч АН-МАН дамжсан клуб, нутгийнхаа сүлжээгээр сайдын суудлыг бөглөж суугаа. Түүний удирддаг салбарт Кембриж “школ”-ын нутагшуулалт амь хурааж, Мүүний фанатистууд монгол хэл, түүх, уран зохиолыг эвдэж, хууль бус халаа, сэлгээний асуудал шүүхийн хаалганд овоорч, дээд сургуулиудын шинэчлэлийн дал¬баанд өмчийн цамаархал илүүрхэж, боловсрол наашаа ч үгүй, цаашаа үгүй гацаж, шинжлэх ухаан мануколист, ауроист, фортунизмд нам цохиуллаа. Математик сэтгэл¬гээтэй, инженер боловсролтой ги¬шүү¬нийг сайдын сэнтийгээсээ их хуралдаа ирж, хэмнэлтийн бодлогоо хэрэгжүүлэхийг олон хүн дэмжинэ дээ. 

5.Монголын хувьсгалт залуучуудын нэг ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ 

Одоогоор хэлэх гэм багатайхан сайд буюу гишүүдийн нэг. Хөдөөнийх болохоор нь ч тэр үү түүний талаар хэвлэл болон интернэтийн хуудсаар мэдээлэл цөөхөн юм. МХЗЭ-ээр хүмүүжиж, тэндээс өнөөгийн “Давхар дээлт” Ч.Сайханбилэг, “данс” хочит С.Баярцогт нартай нөхөрлөж, өдгөө “Алтангадас” фракцид жигүүрлэж яваа. Баруун аймгийнхан голчлон толгойлдог энэ фракциас түүнд “Давхар дээл”-ний хишиг хайрласан. Сайд болоод удаагүй байхдаа (2012.10.17) албан бичгийн төсөл дээр гарын үсгээ зурж, тамгаа дараад явуулсныг харахад аймгийн Засаг байхдаа бүрэн боловсроогүй бололтой. Ямартай ч Монголын залуучуудын байгууллагыг толгойлж үзсэн, Завхан нутгаас хоёронтоо сонгогдсон түүнийг “Давхар дээл”-ээ тайлж, төрөө түшихийг сонгогчид хүлээж суугаа. УИХ-ын 2004 оны сон¬гуульд “Эх орон-ардчилал” эвсэлд гээгд¬сэн ч ард түмэн сонгоод өгсөн шигээ шударга байвал дэмжээд л явна. 

6.Хүний өсөлтөө дэмждэггүй хүн амын сайд СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ 

Түүнийг “Баянголын” гэдгээр нь олон нийт мэддэг. Уг нь АН дахь МҮАН фракцийн хүн. Баянгол дүүргийн АН-ыг базаж, барьдаг ганц хүн нь гэж ярьдаг. Тиймдээ ч тус дүүргийг олон нийт “Эрдэнэ засгийн хошуу” гэж нэрлэх нь бий. Дүүргийн ИТХ-д түүний гэр бүл, ойр тойрныхон дүүрэн байдгийг хэвлэлээс олонтоо уншиж, сон¬соцгоосон. УНДЕГ-ын дарга байхдаа албан тушаалаа ашигласан гэх асуудлаар хойшилсон ч 2009 онд УИХ-ын гишүүний тангараг өргөж, өдгөө хоёр дахиа сонгогдоод “Давхар дээл”-тэй даналзаж сууна. 2000 онд МоАН гэгчийг байгуулж Баянгол дүүрэгт АН ялагдаж, УИХ-д Н.Энхбаярыг гаргахад бодит хувь нэмрээ оруулсан түүх түүнд бий. Төрөх тухайгаа бичсэн нэгэн эмэг¬тэйд түүний твиттер хаягаас болчимгүй үгтэй жиргээ явуулсныг харвал хүн амын сайд маань хүний өсөлтөө дэмждэггүйгээ харуулж, “Давхар дээл”-ээ тайлах хэрэгтэйг нь нотолно. 

7.Залуучуудын хувь заяаг атгасан ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ 

“Та сувгаа битгий солиорой” гэсээр 27-хон насандаа УИХ-ын г謬шүүн залуу сайд болсон түү¬нийг Монголын залуучуудын бай¬гууллагын удирдах ажлыг олон жил хийсэн гэдгийг бидний үеийнхэн сайн мэднэ. Нийгмийн шилжилтийн эхэн үе болон мань эрийн шинэхэн гишүүн болсон ардчиллын дөрвөн жилд МЗХ сайн ажиллаж байсан. Харин түүнээс хойш ажил нь унасан. Унах байтугай залуучуудаа луйвардчихсан. Ч.Сайханбилэгийн намтарт МЗХ-ны Ерөнхийлөгч гэж тэмдэглэгдсэн байх үед буюу 2001 онд хөл дээрээ босож ядсан олон  залууг “Залуу хос” гэх орон сууцны хорооллын нэрээр Л.Оттингер тэ¬р¬гүүт¬нүүд залилсан. Тэгэхэд эрхэм гишүүний тэргүүлж байсан МЗХ тэр ажилд оролцож, залуусаа луй¬вардсан байдаг. Нам нь 2000 онд ялагдсаны дараа алсын Америк явж ирээд 2004 оноос хамтарсан засаг (Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр)-уудад том алба хашиж, 2008 онд “талхны үнийн зөрүүг өгнө, Евро-Азийг холбосон кабель татна” гэсээр УИХ-д дахин заларч, бүлгийн даргын хувьд олон ажлыг бужигнуулаад өнөөгийн парламентад “Давхар дээл”-тэй суугаа. 

8.Батлан хамгаалахын сайд ДАШДЭМБЭРЭЛИЙН БАТ-ЭРДЭНЭ 

“Ажнай” гэдэг нэрээрээ алдарш¬сан нэгэн. Олон хурдан хүлэг морь¬той, овоо сүрхий хөрөнгөтэй гэдгээр нь өргөн түмэн мэднэ. Нэг аймгийг хувьчлаад авчихсан, компани нь татварын асуудалд орооцолдсон, “999” гэдэг компани байгуулсан, Өмнөговьчуудад жил¬дээ нэг өглөг өгдөг, Соёлын төв өргөөний захирлын хүргэн гэхээс өөрөөр хэвлэлд түүний талаар дорвитой мэдээлэл алга. Уурхайн магнат сайдын толгойлдог Батлан хамгаалахын салбарт өмнөх, хуучин дарга нарын “үлгэр байгаасай” гэмээр хэргүүд ар араасаа дуулдах боллоо. Мэргэжлийн чухал таван цэрэг байдгийн нэг болох дотоодын цэргээ татан буулгаж, бахархлын өдөртөө монгол цэргүүд харьжиж байгаагаа илтгэн ганнам бүжиглэдэг болсон нь салбарын бодлого, сахилга бат, дэг журам нэгэнтээ алдагдсаных гэлтэй. Улсыг батлан хамгаалах чиг үүрийн яамыг мэргэжлийн хүнд нь даал¬аж, эрх орныхоо тусгаар байдал, батлах хамгаалах бодлогыг улс төрөөс ангид бие даалган хөгжүүлэх шаардлага байгааг олон хүн хэлдгийг “давхар дээл”-тэй сайдтан анзаарсан байлгүй. 

10.Сураг алдарсан сайд буюу САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН 

УИХ-д тав дахь бүрэн эрхийн хугацаандаа сууж байгаа цөөхөн гишүүний нэг. Түүн шиг урт хугацаанд парламентад сууж, мэргэшсэн хүн цөөхөн дөө. Гэхдээ С.Оюун гишүүний хийж, бүтээсэн ажил, санаачилсан хууль гэж сүрхий юм дуулддаггүй нь бас үнэн. Ялж тодордоггүй басхүү парламентаас гараад явчихдаггүй нэг намтай. Тэнд нь жигүүр ургаад ч нэмэргүй, намтай нэгдээд ч урагшилдаггүй, намаас салаад ч унадаггүй, намаас нь гишүүд гараад ч цөөрдөггүй. Одоо УИХ-д жагсаалтын хоёр гишүүнтэй. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийг Монголын ард түмэн хайрладагтаа түүний орыг дүүд нь залгуулж, “Аллагын хэрэг”-ийг илрүүлэхийг үүрэгдсэн. Харин одоо хүртэл таг чимээгүй. Таван бүрэн эрхийн дийлэнх хугацаанд эрх баригч байсан ч “Алтан хараацай”-н хөшөөнд хавар, намартаа цэцэг өргөхөөс цаашгүй болжээ. Байгаль сахих, мод тарих чиглэлийн яамаа бусдад ацаглаад ядаж ганц гайгүй хууль санаачлан батлуулахыг УИХ-ын гишүүнээс сонгогчид хүлээж суугаа. 

11.МҮАН-ын ганц “азтан” буюу МИШИГИЙН СОНОМПИЛ 

АН-аас салсан МҮАН, МАН-аас тасарсан МАХН эвсэж, 2012 оны сонгуульд оролцсон нь УИХ-д санамсаргүй хэдэн гишүүн орж ирэх боломжийг нээсэн. Тус эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүдийн нэг нь М.Сономпил бөгөөд талийгаач ахынхаа тойрог болох Дарханд 1998, 2000 онуудад өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн. Харин 2004 онд даагаа нэхэн УИХ-ын гишүүнээр сонгогдож, “өрх тусгаарласан нам”-ынхаа хүчээр 2006 онд Батлан хамгаалахын сайд хийж үзсэн улстөрч. Энэ удаагийн парламентад “Жагсаалтын гишүүн” болсны зэрэгцээ Эрчим хүчний сайд болж, өнөөх “Давхар дээл”-ийг бас өмсчихсөн. Зам тээврийн салбарт багтаж шингээгүй намын даргыгаа нөмөртөө авч, хүн чанар гаргасан. Эрчим хүчний салбарыг дан дээлтэй сайдаар удирдуулж, удаан хүлээгдэж байгаа ТЭЦ-V бүтээн байгуулалтаа яаралтай эхлүүлэхийг олон хүн хүсдэг. 

12.Салж гарсан намаасаа шахагдсан ДЭНДЭВИЙН ТЭРБИШДАГВА 

Герман боловсрол эзэмшиж, үйлд¬вэрийн цехийн мастер, хувийн биз¬несээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр 2000 оны сонгуулийн дараах Засгийн газарт дэд сайдаар ажиллаж улс төрд хөл тавьсан. Түүнийг улс төрд оруулж ирсэн хүн нь Н.Энхбаяр. Бас Ардын намаас нь сэтгэл урвуулж, “шинэхэн нам”-даа уургалж чадсан хүн нь ч Н.Энхбаяр. Түүний хүч, ивээлээр ХБНГУ-д элчингээр томилогдож, дипломатын түүхээ эхэлсэн. Элчин сайд байх үедээ хүн хулгайлах хэрэгт оролцсон гэх асуудал үе үе хэвлэлээр шуугьдаг. Өнөөгийн засагт шадарлан яваагийн хувьд өөрийн гарын хүнээ онцгойд тавьсан нь бас л асуудал болоод байсан. Одоо гишүүнчлэлтэй бай¬гаа намд нь ч асуудал дүүрэн. Байс¬хийгээд л Д.Тэрбишдагвыг “огц¬руулна, огцруулахаар шаардлаа” гэнэ. Асуудлаас асуудлын хооронд яваа түүнд намын нөхөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэнчлэн дааж ядсан “гурван давхар” дээл нь ч ийн асуудал удсаар буй. Харин гишүүн, сайдтан сүүлийн мөчөө хүртэл гүрийсээр л явна. 

13.Урдахаасаа уруудсан ЧҮЛТЭМИЙН УЛААН 

Хуучин тогтолцооны боловсролд илүүтэй нухлагдаж, төрийн сайдын сэнтийд тавантаа заларсан турш¬лагатай ч юмны ялгаа харж, намын бууриа сахиж чадаагүй улс төрч гэж ахмадууд их хэлдэг. 1992 оноос сайд, дарга тасралтгүй хийсээр ирсэн Ч.Улаан УИХ-д мөн л таван удаа сууж байгаа хашир парламентач. Гэвч хамтарч суусан засгийнхаа эсрэг “огцруулах” гарын үсэг зурж, байнгын хорооны даргаас салбарын сайдад шилжиж, УИХ-ын дэд даргын суудлаас хэдхэн хоногийн дараа Сангийн сайдад хөрвөсөн нь эрх тушаалын ямба ихтэй гэж дүгнэхээс өөр аргагүй. Өнгөрсөн түүхийн хуга¬цаанд гурвантаа улсын сан хөрөнгийг удирдаж байгаа ч “Урд урда¬хаасаа уруудан доройтсон” гэд¬гийг санхүүгийн салбарынхан дүгнэн хэлдэг. Нас ахих тутам албан тушаалын хойноос хөө¬цөлдөн зууралдах бус ажил, амьд¬ралын туршлагаасаа залуу үедээ үлгэрлэн сургаж, “Давхар дээл”-ээсээ суга¬ран Монгол тө¬рийн бодлогыг парла¬ментад хэрэг¬жүүлэхийг сонгогч түмэн түүнд дайсаар байгаа. 

14. Ардчилагч байхдаа “Үгс”-ээ бичсэн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин 

1998 оноос өнөөг хүртэл МУИС-д багшилж байгаа сайд бөгөөд гишүүн Х.Тэмүүжиний талаар “Хонгио”-ны хэргээс эхлээд хуулийн салбарын шинэчлэлийг буруу хийсэн, амьдралаас тасархай үр дүн гарч байгаа, хар тамхины сүлжээнд холбогдсон, оюутан охинтой уулздаг, өөрийн хүүхдээ бусдад хууль бусаар үрчлүүлсэн, төрсөн дүү (туслах нь байсан)-гээ БШУЯ-нд дарга болгосон, эмнэлэгийн байрыг булааж авсан, үнэтэй тоног төхөөрөмжийг эвдүүлсэн, улс орныг шоронжуулсан, эрүүгийн салбарын хяналт алдагдаж гэмт хэргийн тоо өссөн, цагдаа цэрэг (дотоод)-ийн салбарыг түйвээсэн гээд олон асуудал мань эртэй холбогддог. Иймэрхүү шалтгаар түүнийг огцруулах асуудлыг өргөн барьж, УИХ хэлэлцээд явж байгаа. Гаднаас харвасан сумны нум нь нам дотроо, тэгэхдээ бүр таван ширхэг байгааг сайдтан өөрөө мэдэгдэхэд, түүнд нь хариу болгон томилгооны баримт дэлгэж, дарсан кнопноосоо ухрахгүйгээ нотлосон спикер цензургүй ярьж байр сууриа улам бататгасан. “Ноцтой алдаа гаргадаг. Харилцааны доголдолтой” сайдыг засарч чадах ч хугацаа хэрэгтэйг Ерөнхийлөгч бас л сануулсан. 

15. Монголдоо хааяахан айлчилдаг Лувсанвандангийн Болд 

Батлан хамгаалах, Гадаад харилцаа хоёр бол тэс ондоо салбар гэж бодогддог. Ер нь л тийм байдаг байх. Гэвч нэг нөхөр түүнийг дараалаад зайдагначихлаа. Тэгээд болоогүй ээ, одоо ч бас “олбог”-оо давхарлаад суучихсан. Яг л Эйнштэйн эсвэл супермен шиг их л мундаг эр бололтой. Гэвч түүний удирдаж байсан батлан хамгаалах салбарт бөөстдөг цамцны бус сөнөөгч онгоц, төмөр замын наймааны ноцтой хэргүүд гарчээ. Түрүүчийн шүүх хурлууд нь болоод л байгаа. Хариуцаж асан сайд нь хэвлэлээр өөрийгөө өмөөрөөд л сууна. Сайд нь байхдаа өөрийгөө “цэргийн гавъяа”-гаар шагначихсан хүнд хамаа ч үгүй байдаг юм байлгүй дээ. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахдаа  “манай сайд нар 2-оос илүү удаа гадаад явахгүй, өдөр шөнийн аль ч цагт эх орондоо ажиллана, тэгж чадахгүй бол явуулна” гэснийг эргэн санавал анх МОХ-ны нэрээр улс төрд орсон Лу.Болд хэдийнээ нутаг заагдах хүний нэг болж таарлаа
 
Н.БАТСҮМБЭРЭЛ