Өчигдөр /2021.4.22/ цар тахлын эсрэг 300 мянган тун ВероСелл, 300 мянган тун Синофарм, нийт 600 мянган тун вакцин Монголд буулаа. Өнөөдөр дахин 300 мянган тун вакциныг хүлээж авна. 
Маргаашаас эхлэн өдөртөө 60 орчим мянган хүнийг вакцинд хамруулж эхлэх юм байна. 
Энэ талаар Засгийн газрын ХМХ-ийн дарга мэдээлэв. 
Засгийн газар УОК-оос гаргасан саналын дагуу хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгаж магадгүй болсон. 
Гэхдээ ирэх хөл хорионы өдрүүдэд вакцинжуулалт тасрахгүй үргэлжилбэл тавдугаар сарын эхний 10 хоногт нийслэлийн иргэдийг вакцинжуулж амжина. 
Хэрвээ ингэж чадвал Ерөнхий сайдын 20 хоногийн өмнө амласан вакцинжуулалтын "хуваарь" тасрахгүй үргэлжилнэ гэсэн үг.

Эх суовалж: www.polit.mn