Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,145 хүнээс шинжилгээ авах явцад 1,015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 34,623 болж байна. 1,015 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан, нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол

  • 864 нь Улаанбаатар хотод
  • 149 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18,719 боллоо. Халдварын улмаас 4,768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,632
  • Хүндэвтэр - 1,590
  • Хүнд - 437
  • Маш хүнд - 109 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийт 3,388 хүнийг гэрт нь үлдээх үү, эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа. 

Өнгөрсөн хоногт 37-89 насны таван хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж бай