Коронавируст халдвар илрүүлэхээр өчигдөр улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өчигдөр улсын хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 737 хүнд халдвар илэрсэн. Үүний 734 нь дотоодын халдвар байгаа бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдварын тохиолдол гурваар нэмэгдлээ.

Ингэснээр улсын хэмжээнд нийт коронавируст халдварын тохиолдол 43,201 болоод байна.

Өчигдөр илэрсэн дотоодын халдварын 

  • 681 нь нийслэл хотод
  • 53 нь орон нутагт батлагдсан" хэмээв.

Түүнчлэн өчигдөр 1,291 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. 

Халдварын улмаас хүн эмчлүүлж буй хүмүүсийг биеийн байдлаар нь үнэлбэл

  • хөнгөн 2,804
  • хүндэвтэр 1484
  • хүнд 475
  • маш хүнд 125 хүн байна.

Харамсалтай нь сүүлийн 24 цагт 11 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна. Эрүүл мэндийн яамнаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.