Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 639 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45,489 болж байгаа. 639 тохиолдлын 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал,

  • 593 нь Улаанбаатар хотод
  • 37 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 1,287 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 32,660 боллоо. Халдварын улмаас 4,800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 2,642
  • Хүндэвтэр - 1,542
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 110 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,944 хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт 49-89 насны найман хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.