Туул голд дөрвөн иргэн машинтайгаа урссан осол өнгөрсөн шөнө гарчээ. Баянзүрх дүүргийн 11дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс Хар хошуу орох замд Туул голд согтуу иргэд автомашинтайгаа усанд урсаж байна гэх дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу шөнийн 01:42 цагт Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан таван албан хаагч, нэг автомашинтайгаар ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар Toyota Sai загварын автомашинтай живж байсныг завь, аврах олс ашиглан иргэдийн амь насыг нь авран хамгаалжээ.

Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.