Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаас барьц сонгодог журмыг цуцлахыг дэмжсэн. Бөхчүүдийн "Их Эв-Эе" хуралдаж дээрх саналыг баталгаажуулах учиртай. Яг хэзээнээс эхэлж барьц сонгоог халах вэ гэдэг асуудал тодорхой бус хэвээр үлдсэн ч энэ жилдээ багтаан халах нь тодорхой боллоо.

 

2003 онд анх бий болсон энэ журам нь үндэсний бөхийн түүхэн дэх хамгийн хортой шийдвэр. Олон ч уршиг дагуулсан.

 

Бөхчүүд мэх сурах, ур чадвараа хөгжүүлэхээ зогсооход шууд нөлөөлсөн. Бэлтгэл сургуулилт хийлгүй, мэх заалгалгүйгээр биеэ зузаалах, золгоог хүлээх зэрэг бөхийн хөгжилд саад тотгор болсон сөрөг үр дагавар үүссэн. 18 жилийн турш Монгол бөхийн хөгжилд саад болсон энэ журмыг бөхчүүд олонхиороо хэлэлцэж, татгалзсан гэж цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Улсын Аварга Ч.Санжаадамба хэлсэн аж.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин