Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу зургадугаар сарын 7-нд иргэдээс нийт 310 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байна.

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 18 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, зургаан иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг дархлаажуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан вакцины цэг маргааш буюу зургадугаар сарын 9-нд ажиллахгүй. Зургадугаар сарын 10-наас дархлаажуулалт хуваарийн дагуу үргэлжилнэ. Шинжилгээ авах цэгүүд хуваарийн дагуу ажиллана.

 

Нийслэлийн есөн дүүргийн өргөдөл, гомдол хүлээж авах цахим шуудан шинэчлэгдлээ.

 

1.Баянгол дүүрэг [email protected]

2.Баянзүрх дүүрэг [email protected]

3.Багануур дүүрэг [email protected]

4.Багахангай дүүрэг [email protected]

5.Сүхбаатар дүүрэг [email protected]

6.Сонгинохайрхан дүүрэг [email protected]

7.Хан Уул дүүрэг [email protected]

8.Чингэлтэй дүүрэг [email protected]

9.Налайх дүүрэг [email protected]