Сүүлийн 24 цагт нийт 10 мянга орчим хүнээс шинжилгээ авахад 1460 тохиолдол илэрч 10 хүн нас баржээ.  

Үүний 505 нь орон нутагт илэрчээ. Орхон аймагт нийт тохиолдлын тоо 1000 давлаа.

Гэртээ зочин урихгүй байх, гадуур шаардлагагүй бол явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулав. 7100 орчим иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4000 орчим нь хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд байгаа юм.

Мөн гэрийн хяналтад 7264 хүн байна. Эдгээр иргэд халуунаа тогтмол үзэн, сайн унтаж  амрахыг зөвлөв. Мөн өрхийн эмчээ утсаар ярихыг хүлээлгүй, 

Халдварын тохиолдол нэмэгдэж буй энэ үед бусдадаа ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлага тавьдаг байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.