Хятадын Ляонин мужийн Шенян хотын гал сөнөөгчид нэгэн эмэгтэйгээс хүүг нь усанд оруулж өгөхийг гуйсан ер бусын дуудлага хүлээн авчээ.

Тэндхийн гал сөнөөгчид галаас гадна устай их харьцдаг ч урьд өмнө нь ийм дуудлага хүлээн авч байгаагүй болохоор ихэд гайхширсан ч очжээ.
    Дуудлагаар очсон гал сөнөөгчид Сяофен хэмээх 19 настай залууг даагаагүй учир нэмэлт хүч дуудаж, нийтдээ долоон гал сөнөөгч чүүтэй айтай 150 гаруй кг жинтэй Сяофенийг дамнуурган дээр тавьж, угаалгын өрөө рүү чирэн байж оруулжээ. 
    Сяофен ийм их жинтэйгээс гадна нугасны мэдээ алдалт хэмээх өвчтэй учир босч сууж чаддаггүй байна. 
    Юутай ч, дулаан цаг ирж усанд орох зайлшгүй шаардлага тулгарсан Сяофенийг долоон гал сөнөөгч нэг удаа усанд оруулж хэсэгтээ л сайхан байх завшаан олголоо.       
 

Э.Төгс