Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 2,746-оор нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдол 88,516 боллоо.

 

Мөн хугацаанд 2,505 хүн эдгэрч тусгаарлалтаас гарсан бол 11 хүн уг өвчний хүндрэлээр амиа алдсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн 61,725 хүн эдгэрсэн бол 411 хүн уг өвчний улмаас эндээд байгаа юм.

Харин дэлхийн хэмжээнд сүүлийн хоногт 382,341 хүн коронавирусийн халдвараар нэмж өвчилсөн байна.

Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,

  • 1,876 нь Улаанбаатар хотод
  • 860  нь орон нутагт батлагдсан байна.

Орон нутагт бүртгэгдсэн халдвараас Говь-Алтай аймагт хамгийн олон буюу 143 тохиолдол шинээр нэмэгджээ.