Шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унаж, шатахуун нь асгарчээ
2021/06/25
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар замын хажуу руу унасан байна.
Уг галт тэрэг зургудугаар сарын 24-ний өдрийн 20:40 цагт унасан бөгөөд энэ тухай дуудлагыг тус өдрийн 21:45 цагт ОБГ хүлээн авчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очсон байна.
Бороо орж төмөр замын ул шороо угаагдаж зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд ачааны галт тэрэгний есөн вагон унаж, гурван вагоноос түлш асгарчээ.
-
1
-
2
-
3
Зочин · 2021/06/25
butelgui gj...iim hetsuu yed garztai yum.