Цахилгаан тасарсан шалтгааныг ЭХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Гэмтэл гарсан, хаана ямар гэмтэл гарсныг тодруулж байна. Улс даяараа арай биш байх гэж бодож байна.

Эхний ээлжинд нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг зэрэг байгууллагуудын цахилгааныг сэргээгээд ажиллаж байна" гэлээ. 

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад "Цахилгаан тасарсан шалтгааныг тодруулж байна. Одоогоор хариу ирээгүй байна" гэв.

Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн лавлах 7004-7004 дугаарын утас руу залгахад автоматаар тасарч байгаа юм.

Одоогийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар аймагт цахилгаан тасарсан гэх мэдээлэл байна. Нийслэлийн хувьд Төв талбай, Хүнсний-4 орчимд цахилгаан тасраад иржээ.