Сайн байна уу? Хүмүүсээ.  Эрчүүдээс асуух зүйл байна.

Эхнэр бид хоёр хамт амьдраад  дөрвөн жил болж байна. Залуу бас байр сууриа олоогүй болохоор хүүхэдтэй болохыг  нэг их яардаггүй байлаа.   Жилийн өмнө  байрны линзингт орсон болохоор  хүүхэдтэй болох цаг нь болсон  гэж ярилцсан.  Эхнэр маань ч жирэмсэн.  Одоо дөрвөн сартай.  Гэдэс нь томроод, ааш нь эвдрээд элдэв  чихэр жимс ногоо тараг нэхээд шөнө босож  хоол идэж байгаа.  Өөрөөсөө гадна нэг хүн  тээж яваа болохоор аргагүй биз нэг их төвөгшөөгөөд байдаггүй юм.

Гэхдээ нэг асуудал байнаа.  Эхнэр маань жирэмсэн болсноосоо хойш секс хийх  хүсэлгүй болчихсон.  Надад хайргүй юм уу гэхээр ерөөсөө хүсэл төрөхгүй байна гэсэн.   Харин би хүсээд байна.  Ямар эхнэрийгээ  жирэмсэн байхад нь өөр хүнтэй явалтай нь биш. Тэвчих гэхээр бас их хэцүү байнаа. Эхнэртэй хүн байж баруун гартайгаа найзлаад байх хэцүү байнаа.  Эхнэрээсээ гуйж байж сардаа ганц нэг хийвэл хийнэ.  Сард нэг гэхээр бас арай л байнаа.

Аав нар эхнэрээ жирэмсэн байхад  яг энэ асуудлыг яаж шийдэж байсан бэ?