Э.Бэхбаяр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчид 4-1 харьцаагаар ялагдлаа.

Эхний үед хоёр тамирчин идэвхгүй барилдсан тул Э.Бэхбаяр дээр торгуулийн 30 секунд тоолж эхэлсэн. Тус хугацаанд манай бөх оноо авч чадаагүй тул Реза 1 оноотой болсон.

Харин хоёрдугаар үед Ираны бөхөд торгуулийн 30 секунд тоолсон. Тус хугацаанд Реза оноо авч чадаагүй тул онооны харьцаа 1-1 болсон.

Үеийн төгсгөлд Э.Бэхбаяр дээр дахин 30 секунд тоолсон бөгөөд тус хугацаанд оноо авч чадаагүй тул 1 оноо алдсан. Э.Бэхбаяр эцсийн мөчид ардаа алдсанаар 4-1 харьцаагаар ялагдлаа.

Реза шөвгийн дөрөвт Узбекистан, Оросын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.