Сайн байна уу? Би 3-р курсын оюутан. Оюутан болоод л ангийнхаа охинтой үерхэх болсон.  Сургуулиа төгсөөд  хамт амьдарч, ажил амьдралынхаа эхлэлийг амижлттай тавьчихаад  зөндөө хоёр биенээ дуурайсан зөндөө олон хүүхэдтэй болно  гэсэн төлөвлөгөөтэй  байсан. Даанч би аймаар том алдаа гаргачихлаа.  

Яасан гэхээр би найз охинтойгоо хажуу өрөө түрээсэлдэг юм. Тэгсэн   төрсөн эгч нь  хотод гурван сар сурна гэсэн болохоор бид хоёртой  хамт байх болсон. Гайтай юм шиг нэг өдөр найзуудтай  шоудаж байгаад  оройтож  ороод найз охинтойгоо муудалцсан юмаа.  Найз охин ч явлаа гээд дотуур байранд байдаг найз охин руугаа явчихсан. Би шарандаа ууж байгаад  тасарчихаж.  Өглөө нь  харин  найз охиныхоо төрсөн эгчтэй нь нүцгэн нэг хөнжилд  сэрсэн.

Тэгэхээр юм болсон л байж таараа.  Өглөө нь эгчийг босоод явах хүртэл худлаа унтсан царайлсан.  Явахаар нь  босож “ул мөрөө” арилгаад найз охиноосоо уучлалт гуйгаад хэвийн амьдрал үргэлжилсэн.  

Харин эгчийнх нь нүүрийг нь харж чадахгүй л байна.  Тэгсэн эгч нь хэлэх юм байна гээд байхаар нь гэрийн гадаа яасан иймсэн гэсэн чинь  гайтай юм шиг найз охины төрсөн эгч нь жирэмсэн нэг сартай гэх юм.  Би одоо яах вэ?  Найз охиноо хаяад  хөгшин хүүхэнтэй суултай нь биш.  Тэгэд ч би аав болоход арай л эрт байнаа.  Найз охиноо хуурчихсан, бүүр төрсөн эгчтэй нь хуураад,  хүүхэдтэй болно гэхээр өөрийнхөө азгүйг гайхаад сууж байна.

Яах вэ?