Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд оршин суугч 41 настай эмэгтэй Б нь маргалдах үедээ нөхөр 41 настай Б-гийн зүрхэнд хутгалж амийг нь хөнөөсөн гэх хэрэг бүртгэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд маргалдах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.