"Аав зарна" гэх зар өнгөрсөн хавар цацагдаж, цахим орчинд шуугиан дэгдээгээд байсан. Энэхүү зар нь "Гайхамшигт ертөнц" УСК-ны сурталчилгааны нэг хэсэг байсан талаар “OI Entertainment”-аас мэдээлж байв.

Нээлтээ хийхээсээ өмнө олны анхааралд өртөн нэг хэсэг нэлээд шуугианы эзэн болсон кино энэ сарын 10-нд буюу маргааш бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. "Гайхамшигт ертөнц" адал явдалт, уран сайхны киноны санааг Япон Улсад болсон бодит үйл явдлаас сэдэвчлэн бүтээжээ.

"Гайхамшигт ертөнц" УСК нь “OI Entertainment”-аас энэ намар үзэгчиддээ хүргэж буй хоёр дахь уран бүтээл бөгөөд тэд саяхан буюу наймдугаар сарын 29-нд "No rules" олон ангит уран сайхны киноныхоо нээлтийг хийсэн билээ.