Монголын Залуучуудын Холбоо “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд унадаг дугуйтай холбоотой бүх ажлыг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Зуны улиралд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллгаануудын нэг бол “Унадаг дугуйн парад” билээ. Энэ хавар 3-р сар гарав уу? үгүй юу залуучууд унадаг дугуйгаа гаргаж унаж, нийслэл маань унадаг дугуйн хот болон хөгжиж байгаа мэт л байлаа. Энэ зуныг залуучууд унадаг дугуйгаар төсөөлөхийн аргагүй болж байх шиг. Зуны дугуйн нээлтийг МЗХ, Атилла, cannondale Mongolia, залуу дугуйчин клуб, нийслэлийн захирагчийн алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран ирэх амралтын өдөр буюу 5-р сарын 18-ны өдөр “Унадаг дугуйн парад”-ыг зохион байгуулах гэж байна. Өглөөний 11.00 цагт Чингисийн талбайд цуглан төв замаар авто машингүй, гэрлэн дохион дээр зогсохгүйгээр явах юм байна. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан унадаг дугуйн парад хэдэн зуун залуучуудыг эгнээндээ нэгтгэж чадсан бол энэ жил хэдэн мянган залуучуудыг нэгтгэхээр болж, залуучуудаа идэвхтэй оролцож спирт биш спортыг сонгож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриаллаа.