Манай улсын нийгэм эдийн засгийн байдал хүнд байдал байгаа. Өнөөдөр хүмүүс мөнгөтэй болох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргасаар буй.

Нийгэм замбараагүй байдал байгаа бөгөөд улс орны ирээдүй болсон охид залуусын зугаа цэнгэл хэрээс хэтэрч байгаа нь илт. охид биеэ үнэлж залуус хар тамхинд донтон орж байгаа нь эмгэнэлтэй харагдана. Биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдсээр байна хэмээн ярих боловч үүнд арга хэмжээ авахгүй тэдний энэхүү үйлдлийг цэцэглүүлсээр байна. Энэ мэт замбараагүй үйлдээс болж нийгэм гарах гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдэж байгаа юм.

 

     Биеэ үнэлэлтээс үүдэлтэй хүний наймааны хэрэг гарах болсон ч эрх мэдэлтнүүд үүнд анхаарал хандуулж Улсынхаа охид эмэгтэчүүдийг хамгаалахгүй нүдэн балай, чихэн дүлий сууж байна. Түүнчлэн хар тамхинд донтогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж мансууруулах бодис нийгэмд энгийн нэгэн хэрэглээ мэт болох нь. Мансуурагчдын ихэнх нь баянчуудын хүүхдүүд байх бөгөөд эцэг эхийнхээ эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж хар тамхи хэргэлж хууль бус үйлдэл гаргасаныхаа төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа юм.

 

   Олны танил болоод баячууд, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд нийгэм байж болохгүй ааш авир, үйлдэл гаргаж байгаа нь илт байхад хуулийнхан үүнд арга хэмжээ авахгүй байгаа нь тэдгээр хууль сахиулагчид аль хэдийн хээл хахуульд идэгдсэнийг харуулж буй хэрэг билээ. Тэгвэл “Flash” хамтлагийн нэгэн гишүүн хар тамхины хэрэгт сэжиглэгджээ. Тэрээр цагдаагийн байгууллагад хоёр найзынхаа хамтаар байцаалт өгч эхэлсэн байна. Энэ талаар УМБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины хэргээр гурван хүнийг шалгаж байгаа. Нэг нь Флаш хамтлагийн гишүүн байсан. Гэхдээ түүний оролцоо бага.

 

   Хар тамхи хадгалж байсан хүнтэй л хамт байсан юм шиг байна лээ. Гэхдээ шалгаж тогтооно. Тэднийг гадуур байцааж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. Үүнээс гадна бас нэгэн эрх мэдэлтний хүү хар тамхины хэрэгт холбогдоод амжсан.

 

   Сануулбал: ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү оролцон ял авсан. Тэрээр хэрэгт холбогдох үедээ Залуусын “мөс” хэмээн нэрлэдэг мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн ялласан ч шүүх ашиг олох зорилгоор борлуулсан нь тогтоогдоогүй хэмээн хөнгөн шийтгэл оноож хоёр жил хорихоор болсон байна. Энэ мэтчилэн эрх мэдэтэй мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд хэрэг хийсэн ч ял нь хөнгөн, эсвэл хэргээс цэвэрхэн мултарч байгаа юм.

 

    Үүнээс гадна Монголд элбэг ургадаг хар тамхины төрлийн каннабис өвсийг боловсруулан худалддаг, худалдан авдаг залуус ч шалгуулж буй юм байна. Мөн Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь нэгэн орон сууцны подвалд байрлах дуу бичлэгийн студийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн орогнох газар болгосон байсан.

 

   Энэ мэтчилэн хар тамхи хэрэглэж мансуурах явдал газар авсаар байгаа ба үүнийг дагаад гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдсээр байна. Масуурагчид сэтгэцийн өөрчилттэй болсон үедээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл ихээр гаргах ба бүр цаашлаад хүний аминд ч хүрэх аюултай. Мансуурч байх үдээ ч амиа алдах аюултай энэхүү бодисд хяналт тавих шаардлага зайлшгүй бий болоод байгаа ба хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэхийн тулд шүүгч хууль сахиулагчид үнэн шударгаар ажлаа хийж буюу хээл хахууль авахгүй байх үүрэг билээ.

 

   Хэргээс мултрах амар болсон. Эцэг эх нь танил тал ихтэй мөнгөтэй төгрөгтэй л бол мансуурсан ч хэнд ч хамаагүй мэтээр аашилж байгаа эрх мэдэлтнүүдийн эрх танхил хүүхдүүдийн энэхүү үйлдлийг таслан зогсоож хариуцлага тооцох цаг болсон. Энэ байдал цааш үргэлжилсээр байх юм бол нийгэмд сэтгэцийн өөрчлөлтгүй хүн гэж байхгүй бүгд мансуурч нийгэмд замбараагүй байдал гаарах болно.

Ч.Гэрэлтуяа