Нийслэлчүүдийн хувьд яриа төдий байсан хот доторх төмөр замын автобус буюу “Railbus”-ыг өнөөдөр хүлээж авна. Толгойт-Амгалан чиг­лэлд зорчих “Railbus”-ыг хүлээн авах үйл ажил­ла­гаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, хотын дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох аж.

Өнөөдөр ирэх “Railbus” нь РА-2 загварынх. Эцсийн буудал хооронд 45-47 минут зарцуулах бөгөөд 136 хүний суудалтай, 350-400 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм байна. Түүнчлэн нэг зам­тай үед өдөрт гурав, харин хос замтай үед зургаан удаа явах боломжтой гэнэ.

“Railbus” нь дээрх чиг­лэлд тусгай зориулалтын дөрвөн зогсоолд зогсож, ир­гэдэд үйлчилнэ. Зогсоолын тухайд нэг бүрийг нь 300 сая төгрөгөөр хийжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга га­зар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хотын захиргааны зүгээс бүрэн шийдвэрлэхээр болсон байна.

Нийслэлийн дэмжлэг­тэй­­гээр Улаанбаатар төмөр зам өөрсдийн зардлаар бү­тээн байгуулалт, засвар, ши­нэч­лэлийн ажлыг хийсэн бө­гөөд тээвэрлэлт нь ирэх сарын 6-наас эхлэх аж.