АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр  өнөөдөр дараах мэдээллийг өглөө:

-БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. БНХАУ-аас авч байгаа шатахууны хувьд евро тав ангиллын стандарттай. Нөөц хангалттай байсан ч өнгөрсөн долоо хоногт би мэдэгдэл хийсний дараа зарим хүн сүүлийн долоо хоногт их хэмжээгээр авснаас хомстол үүслээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92-ийн дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна.
 
АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани шатахуун импортлогч ААН-үүдтэй хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө. Өмнө нь Ангарскийн үйлдвэр засварт ордог байсан ч манайд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байв. Харин энэ онд тус улсад парламентын сонгууль болсон нь нөлөөлжээ.