Ажил дээр нийлдэг хүүхний маань найз залуу таалагдаад байна. Яг л миний  сонирхдог залуу.

Боловсролтой,  соёлтой, өндөр, нэг их царайлаг биш, халамжтай, яриа хөөрөөтэй энгийн залуу.  Надтай яриа нийлдэг, сонирхол нэг гэж хэлж болно.  

Найз залуу нь ч надад талтай юм шиг санагддаг. Надтай илэн далангуй ярилцдаг. Нэг удаа юм болох шахсан.

Манай найз охинд биш надад л тохирох залуу шиг санагдаад байна.  Болохгүйг нь мэдсээр байж татагдаад байх юмаа. Найздаа мэдэгдэхгүйгээр нэг удаа ч гэсэн үзмээр байна. Болохгүй бол салгаад ч болтугай өөрөө нийлчихмээр байнаа.