Монгол улсын эдийн засаг элгээрээ эвхсэн гэдгийг ы Ардчилса намынхан  саяхан л мэдсэн. Мэдээд элгээр нь эвхүүлсэн эдийн засгаа  сэхээх  100 хоногийн хугацаанд 70 гаруй ажил хийхээр болсон байна. Тодруулбал  эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд гэсэн 6 бүлэгт хувааж үзсэн байна.

Ерөнхий сайдын хэлж байгаагаар  70 гаруй ажил нь дараах ажлууд ажээ. Тодруулбал,

1.Бизнес эрхлэгчдийг дэмжих:

-Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах

-Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх

-Төгрөг, юаний своп хэлцэлийг 20 тэрбум юаниар нэмэгдүүлэх

-Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах

-Иргэдийн худалдан авалтыг урамшуулах “НӨАТ” тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэх

-Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн барих

-Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх

-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх

-Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах

-Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах

-Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх

-Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх

-Эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах

-Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих

-Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох

-Зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах, гадаадын банкны салбар, нэгжийг нээх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, 2016 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл олгох

-Далд эдийн засгийг ил тод болгох нөхцлийг бүрдүүлэх, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

2.Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх

-”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх

-Маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах

-Алтны олборлолтыг дэмжих

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх

-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах

-Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг байгуулж, тогтмол ажиллуулах

-”Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх

-Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах

-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх

-Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах

-Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх

3.Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх

- Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг хийх

-Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх

-Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах

-Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

-Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болгох

-Гашуун-Сухайт, Тавантолгойн төмөр замын барилын ажлыг эрчимжүүлэх

-Боомтын төмөр замын ажлыг энэ онд дуусгах

-Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

-Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх

-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Бичигт боомтын дэд бүтцийг сайжруулах

-Туулын хурдны замыг 5 сард багтаан эхлүүлэх

4.Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх

-Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх

-Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх

-”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах

-Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах

-Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох

-Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох

-Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх

-Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих

-Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох

5.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

- Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах

-Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх

-100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх

-Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

-Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх

-Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх

-Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах

-”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх

-Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах

-Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах

-Визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад визний тааламжтай нөхцлийг бий болгох

6.Төсөв, мөнгөний бодлогын талаар

-Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих

-Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих

-Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах

-Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох

-Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх

-Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох

-”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудлууд багтжээ.

Тэгвэл  эхний хэсэгт шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгоно гэж байгаа юм. Монголчууд бүгдээрээ тэнэг сонголт хийж хэрэгтэй хэрэггүй зүйл хэрэглэж байгаа юм байхаа Ерөнхий сайдын төлөвлөгөөгөөр.  Үүгээр ч зогсохгүй  эдийн засгийн алуурчдыг  өмгөөлөх  зорилгоор  эдийн засгийны өршөөлийн хууль гээчийг санаачилсан байх юм.  

Уул уурхайн чиглэлд ажиллахдаа хилийн зурвас газар,  Дархан цаазат газарт ашигт малтмал олборлох гээд байгаа юм.  Үүгээр ч  зогсохгүй  ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах гэсэн нэрийн доор ураны олборлолтыг дэмжих далд санаа агуулж байна.  

Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гэсэн хэсэгтээ Засгийн газрын хийх ажлын төлөвлөгөөнд багтсан ажлууд болон АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үг үсгийг  бага зэрэг өөрчлөөд оруулаад ирсэн байгаа юм.

Гадаад хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх гэсэн хэсэгт өрийн удирдлагын шинэ тогтолцоог шинэчлэх замаар бүх нийтийг өрөнд бариулах санаа өгуулж байна.  Мөн Монголд  мөнгө угааж болох таатай нөхцлийг  бүрдүүлэх гээд байна.  Тодруулбал “100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх” гэж байгаа нь  улсын төсөвт төвлөрөх мөнгийг тасалдуулж, гадаадуудад мөнгө угаах боломжийг олгож байна.  

 Энэ мэтээр 100 хоногийн төлөвлөгөөнд ноцтой алдаа их байгаа бөгөөд анхаарах ёстой зүйлс их байна.  Мөн  эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж байгаа байгаа ахмадууд, ажилгүй, орлогогүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргдэд зориулсан нийгмийн хамгааллын .бодлогын хүрээнд дэвшүүлсэн ажил хэрэг ч саналуудын аль нь ч тусгагдаагүй байгаа юм.

Анх Засгийн газрыг  байгуулж байхдаа мөрийн хөтөлбөр дэвшүүлж байснаа  өнөөдөр 100 хоногт багтаан хийж эдийн засгийг  сэргээнэ гэж ярьж байгаа нь зохисгүй үйлдэл юм.

Шинэчлэлийн Засгийн газар 2 жилийн дотор хямраасан эдийн засгаа 100 хоногт багтаан сэргээж, ард түмнийг “Хүн шиг амьдаруулж, Монгол улсаа улс шиг хөгжүүлэх” эсэх нь эргэлзээтэй.  Харж л сууя даа.

Алдаатай бодлогоор  улс орон хөгждөггүйг  харуулах  100 хоног нь хурдан өнгөрөөсэй.

А.Баярмаа