Өчигдөр орой Энхтайваны гүүрэн дээр автобус зэрэг гурван машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболд "2021 оны 11 дүгээр сарын 12-ны 21:30 цагт Энхтайваны гүүрэн дээр зам тээврийн осол гарлаа гэсэн дуудлага Тээврийн цагдаагийн албанд ирсэн.

Ослын тухайд Энхтайваны гүүрэн дээр гурван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн. Дотор нь зорчигч байгаагүй, жолооч нар гэмтэж бэртээгүй.

Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан.

Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг тогтоох аргагүй. Мөрдөн байцаах шатанд шийдэгдэнэ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар 16,000 зам тээврийн осол гарсан.

Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсийг зүүж байхыг анхааруулж байна. Энэ нь эрсдэлээс хамгаалах юм" гэсэн мэдээллийг өглөө.