Автомашинтай нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч гарах боломжгүй болсныг онцгой байдлын албан хаагчид татан гаргажээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр баг “Тарвагат-Улааны нуур” гэдэг газар тус сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд “Азийн топ-Ишлэл” ХХК-ын эзэмшлийн “Ниссан Эдван” загварын автомашинтай тус нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тухай дуудлагыг өчигдөр /11.18-ны өдрийн/ 22:00 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Ю-ийн жолоодож явсан суудлын автомашин тус нуурын усанд цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргажээ.