“Монгол бахархал” төсөл нь Монголын залуу хойч үеийн үнэт зүйлсийн   тогтолцоонд бүдгэрч  буй “Эх оронч үзэл ”, “Үндэсний эрх ашиг”, “Тусгаар тогтнол” ”Их бүтээн байгуулалт” гэсэн эрхэмлэлүүдийг бататган  байршуулах зорилт бүхий цогц үйл ажиллагаа юм.

     Өнөөдөр “Монгол бахархал үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд УИХ-ын гишүүн, Түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр МУИС-ийн оюутан, залууст “XX зууны Монгол Улсын тусгаар тогтнол ба гадаад хүчин зүйл” сэдвээр лекц уншлаа. Лекцийн гол зорилго нь монголын түүхийн үнэн зөв хандлагыг бий болгох Монголын түүхийн судалгааг олон нийтэд түгээн сурталчилах, түүх, соёл, улс үндсээрээ бахархах ухамсар, мэдлэг, чадвар, хандлагыг залуу үед төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Уулзалт, лекцийн үеэр оюутан залуус монголын түүхийн талаар сонирхолтой асуултуудыг тавьж,  санал бодлоо солилцсон юм.