Надад нэг асуух зүйл байна хүмүүсээ.  Надад чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна.

Би өөрөө өөртөө эргэлзээд яахаа ч мэдэхгүй байнаа.  Хоёр гурван жилийн өмнөөс  танилцсан залуутай сүүлийн нэг жил гаруй  болзож байгаа.  Анх танилцахад эхнэрээсээ тусдаа амьдардаг байсан юмаа.  Анх танилцахад л таалагдаж байсан болохоор болздог болох хүртлээ найзуудынгэх юм уу, танилын хүрээнд гэх юм уу мэндлээд өнгөрдөг хааяа хамт хоолонд ордог байсан. Харин болздог болоод жил илүү болоод ирсэн чинь, саяхан нэг гэрт орье гэж хэлсэн. Хэрвээ намайг зөвшөөрвөл  бэр гуйж, хурим хийнэ гэсэн.  Гэхдээ  өмнө нь амьдралтай байсан, эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй, хоёр хүүхдийн эцэгтэй нэг гэрт орох нь зөв үү? Яагаад ч юм айл гэр үймүүлсэн ч юм шиг, хоёр хүүхдийг нь өнчирүүлж байгаа юм шиг санагдаад байна.  

Хоёр хүүхдийнх нь нэг нь манай хүнтэй, нөгөө нь ээжтэйгээ байдаг.  Хоёр хүүхэд нь надад их сайн. Би ч өөрөө хүүхдэд хайртай болохоор  загнаад ч гэх юм уу ад үзэх гэх асуудал байхгүй  

Гэрлэлтээ цуцлуулчихаад ирвэл хамт амьдръя гэх үү? Эсвэл хамт амьдарч байхдаа гэрлэлтийг нь цуцлуулах уу?  Шүүхээс  эвлэрэх хугацаа өгчихбөл яана? Гэрлэлтийг нь цуцлуулах нь зөв үү? Гээд үнэн олон асуулт байнаа.  Яавал дээр вэ?