Хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгийг бэлнээр авах бол сар бүр хүсэлт гаргаж, бүртгүүлэх журам хэрэгжих гэж байсан. Харин өнгөрсөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд энэ журмыг болиулах чиглэл өгсөн талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байсан юм.

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяа хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болсон талаар нүүр хуудастаа бичжээ.

Тодруулбал, "EHalamj", "Ebarimt" системүүдээр нэвтрэн, саруудаа нэг дорж сонгох боломжтой болсон байна. Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгдсэнээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар иржээ.